Бидний тухай

Холбоотой мэдээ

ГРУППИЙН ТУХАЙ


"Оюуны Ундраа Групп" нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудад төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг, 100% Монгол эзэмшилтэй, хувийн хэвшлийн анхдагч компаниудын нэг юм .

Өдгөө бид уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технологийн салбаруудад 16 охин компани, 1700 ажилчидтай Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, шилдэг ажил олгогч байгууллага болсон байна.

Бидний салбар бүрт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүхэн харилцан адилгүй ч группийн үнэт зүйлс үндсэн зарчмыг охин компаниудад нэвтрүүлж, бид нэг зорилго нэг итгэл үнэмшлийн дор нэгдсэн хамт олон юм.  

Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага чадвараа ашиглан, улсын хөгжилд бодит хувь нэмэр болох төслүүдэд илүү ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан, цаашид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтуудыг бий болгож, тэдгээрийг дэлхийд таниулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.


ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинэ санаа санаачлагыг дэмжсэн, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй оюунлаг манлайлагч байх 

 


АЛСЫН ХАРАА

Бид үндэсний бүтээн байгуулалтыг дэлхийд таниулна


Тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд оролцогч талуудын итгэл үнэмшлийг хүндэтгэн, харилцан ашигтай байдлыг дээдлэн, хамтдаа хөгжин дэвших 


ҮНДСЭН ЗАРЧИМ

Тогтвортой хамтын ажиллагаа
Бид хамтын ажиллагаандаа тогтвортой, урт хугацааны түншлэлийн зарчмыг баримтална

Харилцан ашигтай хамтын ажиллагаа
Бидний оролцож буй аливаа үйл ажиллагаа бүхэн харилцан ашигтай байх зарчмыг баримтална

Оролцогч талуудын итгэл үнэмшлийг хүндэтгэх
Бидний үйл ажиллагаанд хамааралтай бүх оролцогч талуудын итгэл үнэмшлийг хүндэтгэн үзэх, үйл ажиллагаандаа тусгах зарчмыг баримтална

Хамтдаа хөгжин дэвших
Бидний үйл ажиллагаанд оролцогч талуудын үнэ цэнийг нэмэгдүүлж, хамтдаа тогтмол хөгжин дэвших зарчмыг баримтална.

© 2018 OUG.