Үйл ажиллагаа

Холбоотой мэдээ

БАНК САНХҮҮ

"Оюуны Ундраа Групп" нь банк санхүүгийн салбарт “Монголын Санхүүгийн Групп” ББСБ-ыг байгуулан 2009 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

“Монголын санхүүгийн групп” ББСБ нь үйл ажиллагаандаа бичил санхүүгийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлж, иргэд, харилцагчдын хэрэгцээ бүрт нийцсэн уян хатан, цогц санхүүгийн үйлчилгээг үзүүлж, тэдний итгэлт хамтрагч байхыг зорин ажилладаг. 

Өнгөрсөн хугацаанд бид 4300 харилцагчдад нийт 37 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүгийн үйлчилгээ үзүүлж, үүгээр дамжуулан 1500 гаруй ажлын байр шинээр бий болгон, Монголын бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг шилдэг 5 байгууллагын нэг болж, олгосон зээлийн хэмжээгээрээ тэргүүлж байна. Мөн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн хариуцлагатай байгууллагаар сүүлийн 6 жилийн турш шалгаран харилцагч олны итгэлийг даасан аж ахуйн нэгж болж чадсан байна.

Үйлчилгээний төрөл

Зээлийн үйлчилгээ

Валют арилжаа

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Итгэлцлийн үйлчилгээ

© 2018 OUG.