Үйл ажиллагаа

Холбоотой мэдээ

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

"Оюуны Ундраа Групп" мэдээлэл технологийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх дүүрэгт анхны кабелийн телевизийн үйлчилгээг нэвтрүүлж байсан түүхтэй.  

2007 оноос Оюуны Ундраа Группийн охин компани болох “Эм Эн Би Си” ХХК нь Европ стандартын DVB-T2 технологид суурилсан олон сувагт тоон телевизийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн ба өнөөдөр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 30% ийг эзэлж, гадаад дотоодын зуу гаруй сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж байна.

 

ӨРГӨН СҮЛЖЭЭ

 

“Эм Эн Би Си” ХХК нь мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшлийн хурдыг айл өрх бүрт хүргэхийг зорин, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг судалж, үйлчилгээний чанар стандартыг тогтмол сайжруулснаар Улаанбаатар хотын газар нутгийн 90%-ийг хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж чадсаны үр дүнд харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд олон сувагт тоон телевизийн үйлчилгээг тогтмол чанартай хүргэж байна.

 

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Дэлхий даяар тоон системд шилжиж байгаатай холбоотойгоор “Эм Эн Би Си” ХХК-ийн хамт олон 2014 онд технологио бүрэн шинэчилж, DVB-T2 тоон системд шилжүүлснээр хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг 100 гаруй телевизийн сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар үзүүлж байна.

 

ИННОВАЦИ

 

Улаанбаатар хотын айл өрх бүрийг өндөр хурдны интернеттэй холбох зорилтот аяны хүрээнд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр хурдны утасгүй интернет WiFi үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

WTTX/OTT ТӨСӨЛ

 

Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг интернетээр бүрэн хангах зорилгын хүрээнд WTTX (wireless to the x) технологид суурилсан OTT(over the top) системийн утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын иргэдийг бүрэн хамарсан утасгүй интернетийн цогц дэд бүтцийг бий болгож, одоо шилэн кабелиар хүрч буй үйлчилгээг утасгүй хэлбэрээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлэх  юм.

Уг төслийг бид салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг HUAWEI Technologies компанитай хамтран хэрэгжүүлж, 2018 оны 4-р улиралд бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.

 

© 2018 OUG.