Бидний тухай

Холбоотой мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Оюуны Ундраа Группийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид 1992 он буюу Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үед бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Нийгмийн шилжилтийн хямралыг боломж болгон харж чадсаны үр дүнд бид хэвлэх үйлдвэр, шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Үүн дээр тулгуурлан Монголын хувийн эзэмшлийн анхны ШТС болон такси үйлчилгээг нэвтрүүлж байсныг өдгөө дурсахад таатай байна. Энэ үеэс группийн үндэс суурь тавигдаж, өнгөрсөн он жилүүдэд бид бизнес болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримталж Монгол орны эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өнөөдөр 1700 гаруй ажилчидтай, харилцагчдын итгэлийг хүлээсэн, хувийн хэвшлийн томоохон төлөөлөл аж ахуйн нэгж болон өргөжсөн.

Өнөөдөр Оюуны Ундраа Групп орон даяар уул уурхай, мэдээлэл технологи, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бодит бүтээн байгуулалтуудыг бий болгож, иргэдийн амьдрал, орон нутгийн болон улс орны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

Бидний өсөлт дэвшлийн ард оюунлаг, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн хамт олны маань хөдөлмөр, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгыг бахархалтайгаар цохон тэмдэглэмээр байна. Мөн түүнчлэн бидний түүхийг хамтдаа бичилцэж, өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан хамтрагч, харилцагчид та бүхэндээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй.

Цаашид бид өөрсдийн зарчим, итгэл үнэмшилдээ үнэнч байж, олон улс дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нийгмийн шаардлагад нийцсэн, төсөл бүтээн байгуулалтыг хийхийг зорин ажиллах болно.

С.Ганбат

ЕРӨНХИЙЛӨГЧ

© 2018 OUG.