Нийгмийн хариуцлага

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН САН

Оюуны Ундраа Групп нь бизнесийн болон нийгмийн эрх ашгийн тэнцвэртэй бодлогыг баримтлан, компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ямагт биелүүлж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бид нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтоор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит үр дүн, өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Нийгмийн халамж, хамтын ажиллагааны олон улсын сан нь Оюуны Ундраа Группийн санаачлан байгуулсан, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй оюутан, сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, нийгэмд оюунлаг боловсролтой иргэдийг бий болгох үйлсэд бодитойгоор хувь нэмрээ оруулж байна.

© 2018 OUG.