Үйл ажиллагаа

Холбоотой мэдээ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Оюуны Ундраа Группийн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж ирсэн олон ажлуудын нэгэн том жишээ нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд билээ.

Улс орны хөгжлийн шууд тусгал болсон уг салбарт олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааг нэвтрүүлж, ойрын ирээдүйд салбарын тэргүүлэгч компани болон хөгжиж, нийслэл хотын нүүр царай болсон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд бидний зорилго оршино.

Оюуны Ундраа Группийн охин компани болох “Оюуны Ундраа Пропертиз” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд архитектур, интерьер дизайн, барилга угсралтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч компани юм.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол цэг болох Богд Хан уулын Зайсан толгойн хүрээлэн буй орчныг сайжруулан хөгжүүлэх, хотын иргэд болон гадны жуулчдад илүү тав тухтай, орчин үеийн өнгө үзэмжтэй, эрүүл ногоон орчин, уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Зайсан соёл амралтын бүс” цогц төслийг Оюуны Ундраа Пропертиз ХХК санаачилж, дараах дэд төслүүдийг төлөвлөсөн болно. Үүнд:

  • “Зайсан Хилл” цогцолбор,
  • “Зайсан Скуэр” төв,
  • “Дуут усан оргилуур” нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах төсөл
  • “Зайсан Резидэнс” орон сууцны хотхон
  • "Их тэнгэр вилла" амины орон сууцны хотхон
  • “UB-360” нийтийн тусгай тээврийн төсөл

Эдгээрээс “Зайсан Скуэр” төв, “Зайсан Хилл” цогцолбор, “Дуут усан оргилуур” дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаанд бүрэн оруулаад байна.

 

"ЗАЙСАН ХИЛЛ" ЦОГЦОЛБОР

Оюуны Ундраа Пропертиз компанийн 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулсан Зайсан Хилл Цогцолбор нь Улаанбаатар хотын аялал жуучлал, түүх соёлын гол цэг болох Зайсан толгойд байрладаг бөгөөд Улаанбаатар хотод шинэлэг өнгө, дүр төрх нэмсэн бүтээн байгуулалт болж чадсан юм. 

Нийт 28 500 м2 талбайтай, 10 давхар тус бүтээн байгуулалт нь дотроо олон үндэсний хоол, кофе шоп, хувцас загварын дэлгүүрүүд, гоо сайхан, фитнес төв, Монголын анхны 4DX кино театр, хуримын ордон, арга хэмжээ зохион байгуулах танхим, музей гэх мэт үйлчлүүлэгчдийн бүх хэрэгцээг нэг дор багтаасны зэрэгцээ нийтийн эзэмшлийн гадна талбайг тохижуулан Дуут усан оргилуурыг байгуулж, Зайсан толгойн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан үлдэж, иргэд жуулчдад нээлттэй байхаар шийдвэрлэсэн нь төслийн нэг онцлог юм.

Зайсан хилл цогцолборын зочид оюунлаг бөгөөд тансаг байдал төгс хосолсон орчинд хайр баяслаар дүүрэн уур амьсгал дунд дуусашгүй олон дурсамжит мөчүүдийг өнгөрөөх болно.

Facebook хуудсанд зочлох: www.facebook.com/ZaisanHillComplex

 

"ЗАЙСАН СКУЭР" ТӨВ

“Оюуны Ундраа Пропертиз”- ийн ууган төсөл болох “Зайсан Скуэр” төв нь Зайсан толгой, Туул голын хөвөөнд байрлах 8 давхар, 14 000 м2 талбайтай, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд, тав тухтай оффис, банк, ресторан, супермаркет зэрэг үйлчилгээг хослуулсан үйлчилгээний төв юм.

Уг төв нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд шинэлэг өнгө үзэмж, байршлын давуу тал, орчин үеийн хэв маягийг илтгэсэн гадна фасад, дотоод тансаг орчин зэргээр ялгарч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалт болсон билээ.

“Оюуны Ундраа Пропертиз” нь барилгын зураг төсөл болон барилга угсралт дотоод ба гадна тохижилтыг цогцоор нь гүйцэтгэж, түрээслэгч, үйлчлүүлэгчдийн өдөр тутмын тав тухыг дээд зэргээр хангах үүднээс барилгын үйл ажиллагааны менежментийг хариуцан ажиллаж байна.

Вэбсайтад зочлох: www.zaisansquare.mn 

 
© 2018 OUG.