Мэдээ, Мэдээлэл

ШИНЭЭР СУРАГЧ БОЛЖ БУЙ 1200 ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

Оюуны Ундраа Групп нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд, нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг билээ. Үүний нэгэн тод жишээ болж, Оюуны Ундраа Группийн охин компани болох Монголын Санхүүгийн Групп ББСБ -ийн хамт олон Налайх дүүргийн Сайн Номуун хийдтэй хамтран 2018-2019 оны хичээлийн жилд шинээр сурагч болж буй 1200 хүүхдэд сурлагийн өндөр амжилт хүсэн, хичээлийн хэрэгслийг бэлэг болгон гардууллаа. 

© 2018 OUG.